Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

492 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нөхцөл бүрдэнэ. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хуулийн зохицуулалтын нөхцөл, зорилго, хүрээг зохицуулж буй харилцааны онцлогт нийцүүлэн тодорхой, ойлгомжтой томьёолон хуульчлах буюу хууль зүйн тодорхой байдлыг хангах зарчимтай холбоотой юм. 4.Мэдээлэл гаргагч иргэд болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүнчлэн Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулж авсан тайлбар, баримтаас үзэхэд тус маргаан бүхий зохицуулалтын агуулгыг харилцан ялгаатай байдлаар ойлгож, тайлбарлаж байгаа нь харагдаж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд “... Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг ... хүн уншаад өөрийн зан үйлээ зохицуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, ... хүн ямар техник хэрэгслийг хэрэглэсэн тохиолдолд Тагнуулын ерөнхий газраас тухайн техник хэрэгслийг хураан авах, эсхүл авахгүй байхыг урьдчилан тооцох боломжгүй байна. ...” гэжээ. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл гэх ойлголтод хамаарах “илрүүлэх” төхөөрөмж гэдэгт нууц камер илрүүлэгч гар утасны программ, цахим халдлагаас сэргийлэхээр бүтээгдсэн компьютерын программ хангамж зэрэг хамаарах эсэх нь тодорхойгүй буюу иргэн өөрийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор ямар төхөөрөмж, программ хангамжийг ашиглах боломжтой эсэх нь ойлгомжгүй байна. Дээрхээс үзвэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн маргаан бүхий зохицуулалт нь хууль тогтоомж тодорхой байх Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байх ба иргэд хууль, тогтоомж зөрчсөнөөс үүдэх эрүүгийн хуулийн хариуцлагын талаар урьдчилан таамаглах, зан үйлээ хуульд нийцүүлэн өөрчлөх боломжийг хязгаарлаж, хувь хүн өөрийн нууцаа хамгаалах, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 5.Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг тогтооход хэрэглэдэг түгээмэл шалгуур нь тэнцвэрийн зарчим юм. Энэ зарчмын хүрээнд төрийн хууль ёсны зорилгод нийцүүлэн иргэний эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлах боломжтой. Холбогдох зохицуулалтыг Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлтээр оруулахдаа хууль тогтоогч уг заалтын зорилгын талаар тухайлан хэлэлцээгүй байна. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбарт иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, мөн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5