Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

491 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж тодорхойлсон нэмэлтийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар оруулжээ. Улмаар гүйцэтгэх ажлын тусгай техникийг хуулиар эрх олгогдоогүй этгээд олж авсан, ашигласан, борлуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10ны өдөр Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт оруулан хуульчилсан байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж зааж хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг үндсэн эрх хэмээн баталгаажуулсан байна. Уг заалт нь халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлах төдийгүй дур мэдэн халдахыг хориглосон зохицуулалт юм. Ийнхүү “дур мэдэн” гэж заасан нь хуулиас гадуур хүний эрхийг хязгаарлахыг хориглосноос гадна хэт ерөнхий, өргөн хүрээнд, хоёрдмол утгаар тайлбарлаж болохуйц хэм хэмжээг тогтоохыг хориглосон агуулгыг илэрхийлнэ. Энэ нь эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан ийм хуулийг дур зоргоор тайлбарлан хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчих эрсдэлтэй байдагтай холбоотой юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан. 3.Хууль тогтоогч хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлах үндэслэл журмыг тодорхойлохдоо тухайн хуулийг хэрэгжүүлэх байгууллага, иргэдэд хоёрдмол утгагүй, тодорхой ойлгогдохоор томьёолох, иргэд уг хуулийг зөрчсөнөөс үүсэх үр дагавар, хүлээх хариуцлагын талаар урьдчилан таамаглах, мэдэх боломжтой байхаар хуульчлах үүрэгтэй. Ингэснээр хууль хэрэгжүүлэгч байгууллага болон шүүх хуулийг нэг утгаар хэрэглэх, эрх, эрх чөлөө нь тухайн хууль тогтоомжоор хязгаарлагдаж буй иргэн зан үйлээ хуульд нийцүүлэх, эрх зүйн үр дагаврыг урьдчилан харж, таамаглах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5