Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

490 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тодорхой заах ёстой гэсэн нөхцөл тавигддаг. ... Хуулиар хязгаарлах зарчим нь зөвхөн хуульд заасан байхаас гадна тодорхой үндэслэл, журам, нарийвчилсан зохицуулалт хийх гэсэн санааг агуулдаг. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж заасан байдаг. Нэгэнт Үндсэн хуульд иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг “хуулиар” хамгаалах тухай цохон тэмдэглэсэн зохицуулалт орсноос үзвэл, дээрх зохицуулалтын агуулгыг иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцад төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас халдах явдлыг зөвхөн хууль тогтоох байгууллагаас баталсан ерөнхий шинжтэй хуулиар зохицуулах ёстой гэдэг утгаар ойлгох нь зүйтэй. Дүгнэвэл, илрүүлэхэд зориулагдсан гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд юу хамаарах ёстой вэ гэх иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц болон түүнтэй холбогдох эрхээ өөрөө хамгаалах боломжийг хязгаарлах үр дагавар бүхий чухал асуудлыг зөвхөн парламентаас баталсан түгээмэл шинжтэй хуулиар зохицуулах ёстой. Гэсэн хэдий ч өмнөх хэсэгт дурдсанчлан Гүйцэтгэх ажлын тухай хуульд хэт ерөнхий зохицуулалт орсон учраас “илрүүлэхэд” зориулагдсан гүйцэтгэх ажлын тусгай хэрэгсэлд юу хамаарах вэ, тухайлбал нууц камер болон долгион илрүүлэгч төхөөрөмж нь тус техник хэрэгсэлд хамаарах уу гэх асуудлыг практикт Тагнуулын ерөнхий газар хуулийн ямар нэгэн хязгаарлалтгүй, дур мэдэн шийдвэрлэж байна. Тиймээс Гүйцэтгэх ажлын тухай хуулиар “илрүүлэхэд” зориулагдсан техник, хэрэгслийг хэт ерөнхий байдлаар зохицуулж байгаа нь иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалах зарчмыг хөндөж байна гэж үзлээ. ...” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурал Гүйцэтгэх ажлын тухай хуулийг 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталж, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5