Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

489 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрэн эрхийг эдэлнэ. Энэ нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, улмаар “илрүүлэхэд” зориулагдсан техник, тоног төхөөрөмжийн талаарх зохицуулалттай уялдсанаар, хүний эрх, эрх чөлөө зүй бусаар зөрчигдөх дараах нөхцөл байдлыг үүсгэж байна. Хувь хүний зан үйлд төвлөрсөн аспектаар авч үзвэл, дундаж оюун ухаан бүхий хүн Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 болон Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг уншаад өөрийн зан үйлээ зохицуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, дундаж оюун ухаан бүхий хүн ямар техник хэрэгслийг хэрэглэсэн тохиолдолд Тагнуулын ерөнхий газраас тухайн техник хэрэгслийг хураан авах, эсхүл авахгүй байхыг урьдчилан тооцох боломжгүй байна. Үүний улмаас холбогдох техник хэрэгсэл нь Тагнуулын ерөнхий газарт хураагдаж, хүн өөрийн өмч хөрөнгө, эд зүйлсээр хохирох нөхцөл байдал бий болсон байна. Нөгөө талаас төрийн эрх бүхий байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаанд төвлөрсөн аспектаар авч үзвэл нэгэнт Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг хэт ерөнхий учир Тагнуулын ерөнхий газар практикт гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд юуг хамааруулахыг өөрөө шийдэж, улмаар бусдын холбогдох техник хэрэгслийг өөрөө хураан авах нөхцөл байдал бий болсон байна. Нэг ёсондоо Тагнуулын ерөнхий газар ямар техник хэрэгслийг хураан авахаа өөрөө дур мэдэн шийдэх нөхцөл байдал бий болжээ. ... Монгол Улсын иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц болон түүнтэй холбогдох эрх (халдашгүй, чөлөөтэй байх эрх)-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас халдах явдал зөвхөн хуулиар зохицуулагдах ёстой. Үүний үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт болон Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтууд юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан байдаг. Энэ зохицуулалт нь хууль дээдлэх ёсны зарчмыг илэрхийлдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим бол хууль дээдлэх ёс учраас, хүний эрхэд тавьж буй аливаа хязгаарлалтыг хуульд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5