488 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн байна.” гэжээ. Тав. Уг маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг шинжилгээ хийх байгууллагаар томилж дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтэд: “... Гүйцэтгэх ажлын тухай хуулийн “холбогдох мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэх боломжтой байх нь гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн үндсэн шинж” гэх агуулга бүхий ерөнхий зохицуулалтыг олон утгаар тайлбарлах боломжтой нь үнэн байна. Өөрөөр хэлбэл, Тагнуулын ерөнхий газрын [сэрэмжлүүлэгт тусгасан] нууц камер болон долгион илрүүлэгч төхөөрөмжийг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тодорхойлсон гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн үндсэн шинжийг агуулж байгаа гэж тайлбарлах нь өөрөө хууль зүйн тайлбарын хувьд боломжгүй зүйл бол биш. Нөгөө талаас, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд “энгийн хэрэглээний эд зүйлсэд үйлдвэрийн аргаар суурилуулагдсан буюу энгийн хүний нүдэнд үл анзаарагдахуйц, нуугдмал шинж чанар” бүхий эд зүйлсийг хамааруулахын зэрэгцээ, тус шинж чанарыг агуулаагүй гэж хэлж болохуйц эд зүйл болох “нууц камер болон долгион илрүүлэгч төхөөрөмж”-ийг ч гэсэн хамааруулж байгаа Тагнуулын ерөнхий газрын зөрчилдөөнт практикийн гол шалтгааны нэг нь холбогдох хууль тогтоомжийн тодорхойгүй байдал гэж үзэж байна. Тиймээс Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, улмаар “илрүүлэхэд” зориулагдсан техник, тоног төхөөрөмж гэж юуг хэлэх вэ, түүнд яг ямар зүйлс хамаарах вэ гэсэн асуулт тодорхойгүй байдалтай хэвээр үлдэж байна. Энэхүү тодорхойгүй байдал нь Тагнуулын байгууллагын тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудтай уялдах замаар хүний эрх, эрх чөлөө зүй бусаар зөрчигдөх дор дурдсан ноцтой нөхцөл байдлыг бий болгоод байна. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтад заасны дагуу Тагнуулын ерөнхий газар нь “... Хуулиар эрх олгоогүй байгууллага, албан тушаалтан, иргэний хувийн зорилгоор хэрэглэсэн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг тэмдэглэл үйлдэн хураан авч, улсын орлого болгох, шилжүүлэх, устгах;”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5