Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

487 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлж буй арга хэмжээ юм. Харин хуульд заасан үндэслэлгүйгээр гүйцэтгэх ажлын техник хэрэгслийг ашиглан, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад заасан “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” зэрэг эрхүүдэд хууль бусаар халдсан бол иргэн хуулийн байгууллагад хандан шалгуулах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, эрхээ хамгаалах эрх зүйн зохицуулалтын талаар холбогдох хуулиудад заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасантай нийцэж байна. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг буюу ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж ... илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсантай холбоотой 10 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 8 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 4 хэргийг “гэмт хэргийн шинжгүй”, 1 хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр тус тус хааж шийдвэрлэсэн бөгөөд одоо 3 хэрэг ажиллагаанд шалгагдаж байна. Түүнчлэн эрүүгийн 2 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс 1 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бол 1 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5