486 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “... илрүүлэхэд ...” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. Дөрөв. Энэхүү маргаанд холбогдуулан Монгол Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн тайлбар, нэмэлт мэдээлэлд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.”, Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... мөрдөн мөшгөх ... -г хориглоно. ...” гэж заасан. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа дүрс бичлэгийн болон дүрс, дуу бичлэгийн ил камеруудыг ашиглан өөрсдийн эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулсан. Харин Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зөвхөн мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хамааруулан хуульчилсан. ... Манай улсад гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг нэгдсэн бүртгэлд оруулан журамлаж, зөвхөн хуулиар үүрэг хүлээсэн тусгай чиг үүрэг бүхий байгууллага хэрэглэдэг бөгөөд иргэд хилээр чөлөөтэй нэвтрүүлэх, олж авч, ашиглан иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдалд нөлөөлөх боломжгүй тул тусгай албадын ашиглаж буй техник, хэрэгслийг илрүүлэх тоног төхөөрөмжийг энгийн иргэн ашиглах эрхийг нээлттэй болгох нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зэрэгт заасныг зөрчихөөр байна. ... Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг хуулиар эрх олгогдоогүй этгээд ашиглах, борлуулахыг Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон нь иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлж, хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5