485 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өргөн харилцааг хуульчилсан, мөн энэ харилцааг хууль бус үйлдлээс хамгаалах үүднээс Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол ...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд ... гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол ...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “... илрүүлэх ...”-д гэсэн нь гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглан гэмт этгээдийн үйлдлийн талаарх мэдээ сэлтийг нууцаар олж цуглуулснаар гэмт хэргийг илрүүлэх, мөн зориулалтын тусгай техник хэрэгслийг хууль бусаар ашигласан гэмт хэргийн ул мөр, тухайлбал нууцаар байрлуулсан дууны, дуу-дүрсний гэх мэт төхөөрөмжийг илрүүлэх зориулалт бүхий тусгай техник хэрэгсэл гэсэн ойлголтоор хэрэглэгдэж байна. Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч нь камер илрүүлэгч, сүлжээ илрүүлэгч төхөөрөмж нь цэвэр хамгаалалтын хэрэгсэл болохыг тэмдэглээд дээрх зориулалтын “илрүүлэх” гэсэн заалт нь илрүүлэх зориулалттай техник хэрэгсэл, программ хангамжийг бүгдийг багтааж, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзсэн нь өрөөсгөл ойлголт юм. “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл”-ийг хуульд заасан зорилгын хүрээнд, хуулиар эрх олгосон албан тушаалтан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэдэг. Иргэн өөрийг нь мөрдөн мөшгиж байна, хууль бусаар тагнаж байна гэж үзвэл эрх бүхий байгууллагад гомдлоо гарган шалгуулах эрхтэй бөгөөд энэ хүрээнд эрх бүхий байгууллагаас нууц төхөөрөмж байж болзошгүй гэсэн газарт шалгалтын ажиллагааг явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл илрүүлэх төхөөрөмж нь зөвхөн эрх бүхий байгууллагаас хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэх тусгай техник хэрэгслийн төрөл юм. Мөн иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаандаа дүрс бичлэгийн болон дүрс, дуу бичлэгийг ил камерыг ашиглах харилцааг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах болон бичлэгийг ашиглахад хориглох зохицуулалт, мөн тухайн төхөөрөмжийн талаарх анхааруулгыг иргэн саадгүй харах боломжтойгоор байршуулах зэрэг шаардлагыг хуулиар зохицуулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5