484 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дахь заалтад “гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглахад зөвшөөрөл олгох, гүйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих;” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13 дахь заалтад заасан журам буюу Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар баталсан журмаар гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг зохицуулж, хуулиар эрх олгогдоогүй хувь хүн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглах, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны улмаас иргэний эрх, эрх чөлөө нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажилладаг. Гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх ажил явуулахдаа холбоо, мэдээллийн систем, гэрэл зураг, кино, дүрс, дууны болон бусад бичлэг хийх, хүний амь бие, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюулгүй бусад техник хэрэгсэл ашиглах бөгөөд радио долгион ашиглан олзолсон мэдээллийг дамжуулах зориулалттай харах, сонсох төрлийн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслүүд нь олон улсад ямар нэг стандарт болон тодорхой радио давтамжийн зурваст хязгаарлагддаггүй тул энэ төрлийн техник хэрэгслийг илрүүлэх зориулалттай техник нь өргөн зурваст хайлт хийж ил болон далд олон төрлийн техник хэрэгслүүдийг илрүүлэх боломжтой байдаг. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг хуулиар эрх олгогдоогүй этгээд ашиглах, олон нийтэд худалдан борлуулах нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн мөрдөн шалгах ажиллагаа, хууль тогтоомжоор харьяалуулсан эрүүгийн хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр хийх нууц ажиллагаа болох эрэн сурвалжлах ажилд саад учруулах, хувь хүний нууцад халдах, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, орон байрны халдашгүй байдалд дур зоргоороо халдах сөрөг үр дагавар бий болгоно. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэсэн нэр томьёоны тодорхойлолтыг тусгасан ба мөн хуулиар гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, тэдгээрийн эрх хэмжээ, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглах, олж авах, улсын хилээр нэвтрүүлэх зэрэг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5