483 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл камер зэрэг төхөөрөмжүүдийг иргэн, хуулийн этгээд өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах эрхийг хуулиар ялгаатай зааглан тогтоожээ. Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна. ...” гэжээ. Гурав. Тус маргаанд холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн тайлбар, нэмэлт тодруулгад: “... Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж уг хуулийн нэр томьёонд тодорхойлон, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтан, хувь хүн гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглах, аливаа техник хэрэгслийг гүйцэтгэх ажлын зориулалтаар хэрэглэхийг хориглоно.” гэж гүйцэтгэх ажилд хориглох зүйл, гүйцэтгэх ажлын зориулалттай тусгай техник хэрэгслийн талаарх төрөөс баримтлах бодлогыг хуульчилсан. Тагнуулын ерөнхий газар нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтад “гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах зөвшөөрөл олгох. Хуулиар эрх олгоогүй байгууллага, албан тушаалтан, иргэний хувийн зорилгоор хэрэглэсэн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг тэмдэглэл үйлдэн хураан авч, улсын орлого болгох, шилжүүлэх, устгах;” гэж заасан эрхийг хэрэгжүүлдэг. Түүнчлэн гүйцэтгэх ажилд хууль тогтоомжийг чанд сахиулах, нууцыг хангуулах зорилгоор Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5