Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

482 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэгслийг ашиглах эрхийг үгүй хийсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбарт: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт төр улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг хангах үүргийг хүлээж, энэ зорилгоор хуульд заасан тодорхой нөхцөл журмын хүрээнд холбогдох байгууллага тусгай чиг үүргийг хэрэгжүүлж болохоор тогтоосон байна. 2.Хууль тогтоогч “гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг” ашиглах байгууллага, албан тушаалтныг Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт зэрэг хууль тогтоомжид нэрлэн зааж, хуулиар эрх олгоогүй этгээд ашиглах, борлуулахыг хориглосон нь иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, мөн хуульд заасан үндэслэлээр зөвшөөрөгдсөн мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлж буй бодлогын хүрээнд уг хуулийн заалтыг баталсан. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 17 дугаар зүйл, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.4, 3.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу аливаа илрүүлэх төхөөрөмж буюу нууц камер, нууц камер болон долгион илрүүлэгч, яриа болон GPS байрлал дамжуулах төхөөрөмж, үзгэн камер, флашан камер, адаптер камер буюу энгийн хэрэглээний эд зүйлд суурилуулсан нууц

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5