Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

481 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Учир нь өөрөө өөрийгөө хамгаалах эрх нь иргэний жам ёсны бөгөөд салшгүй эрх юм. Тухайлбал, гар утас хэрэглэгчийн хувьд тодорхой аппликейшнийг үнэгүй суулгаж хэрэглэх боломжтой бөгөөд онлайн худалдааны дэлгүүрүүдээс нууц камер илрүүлэгчийг худалдан авах боломжтой. Мөн иргэд нь өөрийгөө хамгаалах, хувийн нууц мэдээллээ алдахаас сэргийлэх, хууль бус гүйцэтгэх ажиллагаанд өртөхөөс сэргийлэх боломжтой байх ёстой бөгөөд үүний тулд дэлхий даяар илээр худалдаалагдаж буй “илрүүлэх” зориулалт бүхий техник технологийн дэвшлийг ашиглах эрхтэй. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд ингэхдээ гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг томьёолж оруулахдаа “илрүүлэх” зориулалттай техник хэрэгсэл, программ хангамжийг бүгдийг нь багтааж хэт өргөн хүрээнд томьёолсноос үүдэн иргэдийн хэрэглэдэг вирусийн программ хүртэл гүйцэтгэх ажлын хэрэгсэлд орох боломжтой мэт болжээ. Тухайлбал, энгийн вирусийн программ нь иргэдийн компьютерт халдаж буй хөнөөлт вирус, программыг таньж олох, “илрүүлэх” зориулалттай тул гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл гэсэн ангилалд хамрагдахаар ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Улмаар өмнө хуулиар зөвшөөрдөг байсныг Эрүүгийн хуулиар шинээр гэмт хэрэгт тооцохоор оруулж, иргэний өөрөө өөрийгөө хамгаалах эрх, эрх чөлөөг хязгаарласан, дордуулсан байна. Учир нь дээрх камер, сүлжээ илрүүлэгч төхөөрөмж нь “илрүүлэх” зориулалттай тул Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэх ангилалд багтаж, түүгээр зогсохгүй эдгээр төхөөрөмжийг олж авбал, ашиглавал гэмт хэрэгт ял шийтгэгдэх үндэслэл бүрдсэн байна. “Илрүүлэх” зориулалт бүхий техник хэрэгсэл нь нууцаар мэдээлэл цуглуулах, олж авах зориулалттай биш бөгөөд харин нууц техник хэрэгслийг таньж олох, илрүүлэх зориулалттай тул цэвэр хамгаалалтын хэрэгсэл гэж үздэг. Иргэд энэхүү илрүүлэх зориулалттай техник хэрэгслийг ашигласнаар өөрөө өөрийгөө хууль бус мөрдөн мөшгөлт, тагнан чагнах үйл ажиллагаанаас сэргийлэх, өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах ач холбогдолтой юм. Гэтэл нууцаа хамгаалах хамгаалалтын арга хэрэгсэл, техник

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5