Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

476 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тохиолдолд Тэтгэврийн сангаас 253-634 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоотой байна. ... Иймд Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоотой уялдуулан Улсын Их Хурлаас 2008, 2009, 2011, 2012 онд Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн холбогдох зохицуулалтад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байх бөгөөд Монгол Улсын Засгийн газраас дээрх нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох шийдвэрүүдийг тухай бүр гаргаж ирсэн байна. Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн цэцийн өмнөх тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 2 дахь заалтыг батлах үеийн эрх зүйн орчин нь 2012 онд 153 дугаар тогтоол батлах үеийн эрх зүйн орчноос өөр байсан гэж үзэхээр байна. Энэхүү эрх зүйн орчны хүрээнд Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулах бүрэн эрхийнхээ дагуу 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоолыг баталж, тогтоолын 2 дахь заалтад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд ..., Сангийн сайд ... нарт даалгасугай.” гээд в/ дэд заалтад “2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох.” гэж заасан байна. Иймд Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо, зарчим, тогтоол батлагдах үеийн хуулийн зохицуулалт, Үндсэн хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5