477 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл цэцийн 2005 оны 04 дүгээр дүгнэлт, 02 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн маргааны архивын баримт, энэхүү маргааныг Их суудлын хуралдаанд бэлтгэх явцад цугларсан баримт, маргагч талуудын тайлбараас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2014 онд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоол, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалтад холбогдох маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлээд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж 02 дугаар дүгнэлт гаргасан. Уг хуралдаанаар хэлэлцсэн маргааны гол үндэслэл, шаардлага нь иргэн Д.Алтангэрэлийн мэдээлэл, иргэн Д.Алтандуулга, Ж.Осоржамаа, Н.Дэнсмаа, Д.Оюунгэрэл нарын өргөдлийн дагуу үүсгэсэн маргаанаас агуулга, үндэслэлийн хувьд өөр байгааг тэмдэглэж байна. Тодруулбал, дээрх дүгнэлтээр шийдвэрлэсэн маргааны үндсэн шаардлага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэний цалингийн хэмжээ өндөр тохиолдолд цалингийн хэмжээтэй дүйцэхүйц тэтгэвэр бүрэн гүйцэд авах боломжийг холбогдох шийдвэрүүд хязгаарласан эсэх асуудлыг хэлэлцсэн байна. 3.Үндсэн хууль дээдлэх ёс, эрх зүйн хэм хэмжээний ерөнхий онолын дагуу Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтын тайлбар болохын хувьд сүүлд гарсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр давуу хүчин чадалтай байх зарчим үйлчилдэг болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Жаран долдугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалтаар Үндсэн хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5