Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

475 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан тогтоохоор заасан. Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд нийт 6 удаа итгэлцүүр шинэчлэн тогтоосон ба хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулсан. Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор итгэлцүүр шинэчлэн батлахдаа хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулж 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тогтоосон. Энэ нь сангийн орлого, зарлагын нөхцөл байдалтай уялдаатай бодолт байсан. Сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр 1996 оноос эхлэн 18 удаа шинэчлэн тогтоосон ба одоогийн байдлаар тэтгэврийн хязгаарлалтыг 12 дахь шийдвэр буюу 2008-2011 онд мөрдөж байсан хэмжээгээр эхлүүлж байна. Үүнийг өмнөх оноор авсан бол иргэдийн тэтгэвэр буурах байсан. Хязгаарлалтыг шууд байхгүй болгох эсэх асуудал тэтгэврийн сангийн зарлагад огцом нөлөөлж 485 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг цаашид олгож чадахгүй нөхцөлд хүрнэ. Хэрвээ 153 дугаар тогтоолоор баталсан хязгаарыг хүчингүй болговол сангийн шууд зардал 43 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Гэтэл энэ зардал зөвхөн 9 мянган хүнд хамаарч байгаа нь тэгш бус байдлыг нэмэгдүүлэхээр байна. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг шинэчлэн тогтоохдоо хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан, сангийн орлого, зарлагын байдлаа харгалзан энэхүү хязгаарлалтыг шинэчлэн өөрчилнө. Засгийн газраас аливаа хязгаарлалтгүй байхаар итгэлцүүрийг шинэчлэн тогтоох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5