Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

474 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар ...” тогтоосон бөгөөд даатгуулагчид 1995 оноос хойш мөрдөж ирсэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг үндэслэн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлсийг хязгаарлахаар байсан. Тухайлбал, 2005-2006 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 42.5 мянган төгрөг, шимтгэл төлөх болон тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 425.0 мянган төгрөг, 2006-2007 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 53.0 мянган төгрөг, шимтгэл төлөх болон тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 530.0 мянган төгрөг, 2007-2008 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 90.0 мянган төгрөг, шимтгэл төлөх болон тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 900.0 мянган төгрөг тус тус байсан. Түүнчлэн 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалт нь тэтгэвэр тогтооход баримтлах цалингийн итгэлцүүрээр өсгөн тооцсон цалин хөлсийг хязгаарладаг бөгөөд тухайлбал, даатгуулагч 2010 онд 950.0 мянган төгрөгийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн байхад даатгуулагчийн тэтгэвэр тогтоох цалин хөлсийг 1.1 дахин өсгөсөн буюу 1.045.000 мянган төгрөгөөс тооцож байна. ... Тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг батлах эрх зүйн үндэслэл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон баталдаг. ... Уг заалтад зааснаар Засгийн газар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоодог. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 онд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт холбогдох маргааныг шийдвэрлээд 04 дүгээр магадлал гаргаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон. Уг магадлалын Үндэслэл хэсгийн 2-т “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн зохицуулалтаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох асуудал нь бодлогын чанартай асуудал байна. Өөрөөр хэлбэл уг хэмжээг ямар зарчмаар тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал юм.” гэж дурдсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5