473 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно.” гэж хуульчилсан. Дээрх хууль зүйн үндэслэл, төрөөс баримтлах бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай захиргааны хэм хэмжээний актыг батлан хэрэгжүүлсэн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын дагуу 2011 оны 4 дүгээр сарын 05ны өдрөөс өмнөх хугацаанд 1.080.000, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон шийдвэрүүдийн дагуу 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1.404.000, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1.920.000 төгрөг гэх зэргээр нэмэгдүүлэн тус тус мөрдөн иржээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолыг мөрдөж байгаа бөгөөд энэхүү тогтоолоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар зохицуулсан. ... Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хязгаарлаж байгаатай холбогдуулан нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалт нь 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 төгрөгөөр тооцохоор зохицуулсан шийдвэр бөгөөд хэрэв энэ шийдвэр гараагүй бол 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны хөдөлмөрийн хөлсийг сонгон тэтгэвэр тогтоолгох даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ буурах, тэтгэврийн зөрүү үлэмж хэмжээгээр ихсэх учир дутагдалтай юм. Учир нь Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын 1 дэх заалтад “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5