Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

472 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Манай энэхүү тогтолцооны хувьд шимтгэл төлөх, тэтгэврийг тогтоох харилцаа нь хоорондоо нягт уялдаатай. Зөвхөн даатгуулагчийн шимтгэл тооцож төлсөн дүнгээс тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтоодог эрх зүйн зохицуулалттай. Улмаар шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газраас тогтоож байгаа нь тэтгэврийн тогтолцоонд илэрдэг шударга бус байдал, гажуудал гарахаас, тэтгэврийн зөрүүнээс хамгаалах бодлогын арга хэмжээ юм. Дээд хязгаарлалт тогтоогоогүй тохиолдолд харьцангуй цөөн жил, бага орлогоос шимтгэл төлж, тэтгэвэр тогтоолгохын өмнөх сүүлийн жилүүдэд өндөр цалин хөлснөөс шимтгэл төлж, өндөр тэтгэвэр тогтоолгон насан туршдаа авах боломж нээгдэх бөгөөд улмаар тогтмол орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг олон жил тасралтгүй төлж нийгмийн даатгалын санд хувь нэмрээ илүү оруулж байсан даатгуулагчаас илүү өндөр тэтгэвэр тогтоолгох тэгш бус байдал үүсэх юм. ... Шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хязгаарыг тогтоох арга хэмжээ нь бусад улс орнуудад ч нийтлэг байдаг. Тухайлбал, нийгмийн хамгааллын хамгийн ардчилсан, шударга тогтолцоотой орон гэгдэх Швед Улсын хувьд шимтгэл төлөх орлогын дээд хязгаарыг Засгийн газраас жил бүр тогтоодог бөгөөд суурь үнийг 7.5 дахин өсгөсөнтэй тэнцүү байхаар хуульчилсан бол Норвеги Улсын хувьд шимтгэл төлөх дээд орлогыг нийгмийн хамгааллын суурь үнийг 12 дахин өсгөсөнтэй тэнцүү байхаар тооцож, энэхүү суурь үнийг хөдөлмөрийн хөлсний өсөлттэй уялдуулан жил бүр шинэчилдэг байна. Мөн Их Британид шимтгэл төлөх орлогын дээд хязгаарыг 7 хоногоор тогтоосон орлогын дээд хязгаарыг 52 дахин өсгөсөнтэй тэнцүү байхаар хуульчилсан бол, Австри Улсын хувьд эрхэлсэн сайдын тогтоосон дүнг баталсан итгэлцүүрээр өсгөхөөр, Оросын Холбооны Улсын хувьд тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний дундаж өсөлттэй уялдуулан индексжүүлж тогтоохоор тус тус хуульчилсан байна. ... Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтөөр “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5