Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

471 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, …-ийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсгийн “Хүнийг … нас, ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн. Ижил мэргэжилтэй, авдаг цалин, ажилласан жил ойролцоо байхад тэтгэврийг өөрөөр шийдвэрлэн тогтоосноос гадна, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого өөр байхад ийнхүү 1.080.000 (нэг сая наян мянга) төгрөгөөр хязгаарлан тооцсоноос сард авах тэтгэврийн хэмжээг багасган тооцож, тэтгэврээ шударгаар тогтоолгон авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Энэ асуудлаар эрхээ хамгаалахаар өргөдөл гаргагч иргэд холбогдох шүүхэд хандсан. Ийнхүү хандахад Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоол, 2012 оны 153 дугаар тогтоолын дээрх заалт болон Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 02 дугаар дүгнэлтийг үндэслэн бидний нэхэмжлэлийг хангаагүй учраас Цэцэд хандлаа. Холбогдох асуудлыг судлан үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалтаар Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрээр хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь сэргээсэн. Иймд уг заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гээд холбогдох тайлбар, үндэслэлийг гарган, нотлох баримт болгож шүүхийн шийдвэрүүдийг хавсарган ирүүлсэн байна. Хоёр. Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар болон нэмэлтдээ: “Улс орнууд өөрийн орны онцлогт нийцсэн тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгон хэрэгжүүлж түүнийгээ хөгжүүлдэг. Монгол Улсын тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь нэг давхаргатай, цалинд суурилсан аргаар тэтгэврийг тогтоодог, эв санааны нэгдлийн зарчим буюу хуваарилалтын зарчмаар санхүүждэг. Үүний илрэл нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрдсэн мөнгөн хөрөнгийн сангаас одоогийн тэтгэвэр авагчийн тэтгэврийг санхүүжүүлдэг бөгөөд өндөр цалин хөлснөөс шимтгэл төлж, өндөр тэтгэвэр тогтоолгон авах арилжааны даатгалын тогтолцоо биш юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5