Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

470 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалтад “2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох.” гэж заасан нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан хэлэлцэв. Нэг. Монгол Улсын иргэн Д.Алтангэрэл, Д.Оюунгэрэл, Ж.Осоржамаа, Д.Алтандуулга, Н.Дэнсмаа нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл, гомдол, өргөдөл гаргажээ. Үүнд: “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 22 дугаар тогтоолын 2 дахь заалтад “1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, …-ийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсгийн “Хүнийг … нас, ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж хүчингүй болгон 02 дугаар тогтоол гаргасан. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалтад “2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянга) төгрөгөөр тооцох.” гэж зааж Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 2 дахь заалт буюу Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь сэргээсэн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5