462 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.б дэд заалтад “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэснийг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй юм. Учир нь эрх зүйн ерөнхий онолын үүднээс авч үзвэл эрх зүйн хэм хэмжээний албан ёсны тайлбарт хуулийн аутентик тайлбараас гадна Улсын дээд шүүхийн тайлбар хамаарна. Албан ёсны шинж гэдэг нь тухайн тайлбарын заавал биелэгдэх шинжийг илэрхийлдэг. Шүүгч хуульд захирагдах хэдий ч хууль тогтоогчийн баталсан бүх хууль эрх зүйн хийдэлгүй, ойлгомжтой буюу тодорхой байдаггүй тул түүнийг тодорхой хэрэг, маргаанд хэрхэн зөв ойлгон хэрэглэх, хийдэлтэй орон зайг хэрхэн нөхөх зэрэг асуудлыг Улсын дээд шүүх тайлбараараа төлөвшүүлэх нь эргээд тухайн шүүгчийн хараат бус байдалд эерэг нөлөө үзүүлэх (онол-практикийн маргаантай хуулийг буруу хэрэглэхээс сэргийлэх, хуулийг алдаа мадаггүй тайлбарлан хэрэглэснээр шүүхэд итгэх нийгмийн итгэл хамгаалагдах гэх мэт)-ээс гадна “эрх зүй тодорхой, тогтвортой байх” зарчмыг хангаж, шударга ёс, хууль ёс амьдралд саадгүй хэрэгжих нэг баталгаа болдог гэдгийг дэлхий нийтээрээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн болно. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэж Монгол Улсын дээд шүүхийн үндсэн бүрэн эрх байхаар баталгаажуулж, улмаар түүнийг заавал биелүүлэхийг тогтоожээ. ...” гэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5