461 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэгдмэл байдлыг хангана.” гэж, улмаар энэхүү зарчмыг бодитоор хэрэгжүүлэх механизмыг нь бүрдүүлэхийн тулд мөн зүйлийн 25.7.5 дахь заалтад “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:” гээд 25.7.5.ад “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;”, 25.7.5.б-д “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;”, 25.7.5.в-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.” гэж тус тус зааж өгсөн байна. 1.Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулиар бэхжүүлэн хамгаалсан иргэний эрхийг ямар нэг хэлбэрээр хязгаарласан (дордуулсан), хориглосон гэж үзэх үндэслэл байхгүй болно. ... 2.Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;” гэсний “зөрүүг арилгах”, “зөрүүтэй хэрэглэсэн” гэдгийг ойлгохдоо шүүхүүдийн материаллаг болон процессын хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг ойлгох бөгөөд мэдээлэл гаргагч нарын бичээд буй шиг “анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээвэл Улсын дээд шүүхэд хяналтын гомдол гаргах боломжгүй болно” гэсэн үг биш юм. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдлийн хувьд адил ч гэлээ үндэслэж буй хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх явдал зөрүүтэй байж болно. Энэ тохиолдолд хяналтын шатны шүүх тухайн зөрүүтэй хэрэглэсэн эрх зүйн хэм хэмжээний бүтэц дэх урьдчилсан нөхцөл буюу бүрэлдэхүүн хэсгүүдийг (гипотез, диспозици, санкци) зөв задлан шинжилж, тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хянах замаар хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг арилгаж, шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг тогтооно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5