463 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана.” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 25.7.5 дахь заалтад “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:” гээд 25.7.5.а дэд заалтад “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;”, 25.7.5.б дэд заалтад “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;”, 25.7.5.в дэд заалтад “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.” гэж хуульчлан хяналтын шатны шүүхийн чиг үүргийн зорилгыг тодорхойлж, хяналтын журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тохиолдлыг заажээ. Улмаар дээрх хуульд нийцүүлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна. 2.Гэхдээ Улсын дээд шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” тохиолдолд хянан шийдвэрлэхээр хуульчилсан нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгыг бүрэн хангаагүй, хэргийн оролцогчдын хяналтын шатны шүүхэд хандах боломжийг хязгаарласан байна. Тодруулбал, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулсан бусад тохиолдлуудыг Улсын дээд шүүх хянах боломжгүй болгон явцууруулж хуульчилсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хөндсөн байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хууль болон эрүү, иргэн, захиргааны процессын хууль хоорондын уялдааг хангах хүрээнд шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хязгаарласан эрх зүйн хийдлийг арилгах шаардлагатай байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5