460 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ... Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэн, холбогдох тайлбарыг хүргүүлж байна.” гэжээ. Тав.Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар уг хууль нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттой бөгөөд энэ хүрээнд тус хуулийн 25 дугаар зүйлд Монгол Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг (чиг үүрэг) хуульчилжээ. Ингэж хуульчлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хэвээр хадгалснаас гадна Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно гэж заасны дагуу “шүүхийн шийдвэр нэгдмэл байх” зарчмыг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд бэхжүүлж өгснөөрөө урьд өмнөх шүүхийн тухай хуулиудтай харьцуулахад үзэл баримтлалын болоод зарчмын хувьд дэвшилттэй болсон төдийгүй дэлхий нийтээр түгээмэл хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл, сайн туршлагад нийцсэн билээ. Дэлхий нийтээр түгээмэл хүлээн зөвшөөрсөн ойлголтын хүрээнд авч үзвэл аливаа улсын Дээд шүүх нь хоёр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдгээрээ анхан болон давж заалдах шатны шүүхээс ялгагддаг. Тэдгээр хоёр чиг үүргийг тухайлан дурдвал, шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг хангуулах (хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах) болон эрх зүйг хөгжүүлэх явдал юм. Энэхүү үзэл баримтлал, зарчмыг Монгол Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд хангаж өгчээ. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5