Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

459 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тодруулах, өмнө шийдвэрлэгдэж байгаагүй маргааныг хянуулах хүрээнд хязгаарлагдаж байгаа нь анхаарал татаж байна. Их Британийн хувьд хэрэг хянан шийдвэрлэсэн урьдын туршлагыг эш үндэс болгон шүүх үнэлэлт өгдөг нөхцөл байдал нь энэхүү зохицуулалттай холбоотой гэж ойлгогдохоор байна. Мөн зарим улсын Дээд шүүх нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хууль тайлбарлах, хуулийг нэг мөр хэрэглэх талаар тайлбар гаргадаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон гаргасан шийдвэр нь эрх зүйг хөгжүүлэх, шүүхийн нэгдсэн практикийг төлөвшүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Хууль тогтоогч нь Улсын дээд шүүх мөн чанараараа давж заалдах шүүх мөн эсэх, (тэрээр зөвхөн доод шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг л авч үздэг пакт буюу баримтуудыг авч үздэггүй, зарчмын хувьд хэргийг шүүхэд буцаадаг) эсхүл баримтууд болон хуулийг хэрэглэсэн байдлыг авч хэлэлцэж эцсийн шийдвэр гаргадаг Улсын дээд шүүх байгууллага уу гэдгийг тодруулах зорилгоор ийнхүү хуульчилсан бөгөөд Улсын дээд шүүхийн мөн чанарыг тодруулж өгсөн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:” гээд 1 дэх заалтад “... хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;”, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоодог бөгөөд шүүхийн үйл ажиллагааны үндэст Улсын дээд шүүхэд гомдол гаргах үндэслэл, журам багтах учраас уул үндэслэл, журмыг хэрхэн хуульчлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал бөгөөд Үндсэн хуулийн зөрчил биш юм. Зарим төрлийн хэрэг, маргааныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хянан шийдвэрлэж эцэслэх хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэц өмнө (Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлт) нь шийдвэрлэж байсан нь Улсын дээд шүүхийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг хуулиар тогтоох Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5