458 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бол шүүх эрх мэдэл бүхэлдээ бусад эрх мэдлүүдээс хараат бус байх утгаас гадна, шүүхийн тогтолцоо дахь “дотоод хараат бус байдал”-тай салшгүй холбоотой юм. ... Дээд шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх эрхийг олгох тохиолдолд доод шатны шүүх болон түүний шүүгчдийг шатлан захирах, хянах үр дагавар үүсэх магадлалтай. ... Ийм өргөн эрх бүхий Дээд шүүхийн гаргасан тайлбар, зөвлөмж, сургалтын агуулга, шийдвэр бичих аргачлалд ягштал захирагдахгүй бол анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид чөлөөлөгдөх, эсхүл ийм айдастайгаар ажиллаж, шүүгчийн дотоод хараат бус байдлыг зөрчих эрсдэлтэй гэж хууль тогтоогч үзсэн. Мөн бүх шатны шүүхийн шийдвэрийг хэвлэн нийтлэх замаар тэдгээрийн улс орны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах, дээд шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл бүхий журамтай байх нь шүүгчийн хараат бус байдлыг эрсдүүлэхгүйгээр хуулийн тайлбар, хэрэгжилтийг тууштай, нэгдмэл болгоход хангалттай гэж үздэг. Судалгаа (Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим зохицуулалтад холбогдох харьцуулсан судалгаа)-аас үзэхэд бусад орнуудын Дээд шүүх нь анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн бүх хэрэг маргааныг хянан хэлэлцдэг эсэх асуудал нь шүүхийн тогтолцоо болон эрх зүйн тогтолцооноосоо шалтгаалж харилцан адилгүй байна. Судалгаанд хамрагдсан ихэнх улсын Дээд шүүх нь анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэрэг маргааныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хяналтын шатны журмаар хэлэлцдэг бөгөөд үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхийн тухай хуульдаа тусгайлан зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхэд ямар тохиолдолд хандаж гомдол гаргах, түүнийг нь хүлээн авах үндэслэл, хүлээн авахгүй байх тохиолдлуудыг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдаа тусгайлан нарийвчилж зохицуулж өгсөн нь Дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ хязгаарыг тодорхой болгож, хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл нь болдог байна. Тухайлбал, ХБНГУ-ын эрүүгийн процессын хуулийн 337 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр зөвхөн материаллаг буюу процессын хуулийг зөрчсөн бол хянана. Хууль зөрчсөн гэж эрх зүйн хэм хэмжээ хэрэглээгүй буюу буруу хэрэглэснийг ойлгоно гэж тодорхойлжээ. Түүнчлэн зарим улсад дээд шүүхэд гомдол гаргах үндэслэл нь хууль хэрэглээний утгаар, хуулийн нэг мөр хэрэглээг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5