Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

457 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн бол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын дээд шүүх хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр тус тус зохицуулсан. Энд дурдсан маш тодорхой үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянадаг болж буй нь Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах Үндсэн хуулийн гол чиг үүргээ хэрэгжүүлдэг болоход чиглэнэ гэж хууль тогтоогч үзсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасанчлан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн хүн уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн нь иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн гэж үзсэн эрхээ хамгаалуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаагаар хангагддаг. Хууль тогтоогч хяналтын шатны шүүхэд хандах үндэслэлийг нарийвчилсан шалгуураар тодорхойлж өгсөн нь тэрхүү эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг хөндөөгүй. Иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх нь хуулийн цогц зохицуулалтаар хангагддаг эрх юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт үйл баримтын болон хууль хэрэглээний алдаа гарсан тохиолдолд давж заалдах шатны шүүхэд энэ талаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжийг шүүхийн тухай болон процессын хуулиудаар бүрэн хангаж өгсөн. Улсын дээд шүүхийн талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал нь анхан шатны болон давж заалдах шатны бүхий л хэрэг маргаан руу орж шийдвэрлэх бус, харин Монгол Улсад хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах явдал юм. Монгол Улсын шүүхийн тухай хууль, түүнтэй холбогдуулан процессын хуулиудад оруулсан зохицуулалт нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн чиг үүргийг Үндсэн хуулийн үзэл баримтлал, олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нийцүүлэн зохистой хуваарилан зохицуулж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдлын баталгааг олон талаар хангаж буй тул шударгаар шүүлгэх эрхийг хангахад чиглэсэн чухал шинэчлэл болсон. Дээд шүүх бүх хэрэг маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэдгийг хязгаарлаж, зөвхөн хуулийн хэрэглээний хамгийн ноцтой асуудлуудыг хуульд зааснаар тодорхой шийдэхээр хуульчилсан нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг зөрчөөгүй юм. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал гэдэг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5