Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

456 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл умартсан байна. Нөгөө талаас хууль хэрэглээний практикт тогтсон ойлголтыг эвдэж, Улсын дээд шүүхээс бусад онолын болон хэл зүйн тайлбаруудыг үгүйсгэх, улмаар хуулийг өөр өөрийнхөөрөө дур мэдэн тайлбарлах, хууль хэрэглээний ойлгомжгүй байдлыг бий болгох, Үндсэн хуулиар бататгасан үнэт зүйлс алдагдах үр дагаврыг үүсгэх боломжтой байдлаар хуульчилсан гэж үзэж байна. 4.Дээрх хуулийн 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсгийг өөрчлөн найруулж “Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуулийн 167.5, 173.3-т заасныг хангаагүй бол анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.” гэж заасан нь тус хуулийн 172 дугаар зүйлд заасан гомдолд тавигдах шаардлагыг орхигдуулан зөвхөн гомдол гаргах хугацаа, улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагыг хамруулан өөрчлөн найруулсан нь шүүхээс хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрхэх, түүнчлэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хяналтын журмаар гомдол гаргаж буй этгээдэд гомдлыг нь шүүх хүлээж авах журам нь тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг бий болгосноороо иргэдийнхээ өмнө хүлээсэн эрх зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн үүрэг алдагдахад хүрч, улмаар Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх үр дагавар үүсгэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлийг хянан үзэж, Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна. Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:” гээд 25.7.5.а-д “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;”, 25.7.5.б-д “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;”, 25.7.5.в-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.” гэж заасан. Мөн хууль хоорондын нийцлийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5