455 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;” гэсэн нь Улсын Их Хурлаас шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргаж болно, гэхдээ уг зөрчил нь ноцтой зөрчил байх, түүнчлэн тэр нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тохиолдолд гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан нь дээр дурдсан хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг хүлээсэн төрийн үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэж заасан бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг өчүүхэн төдий ч зөрчихгүйгээр хуулиар тогтоосон журмыг чанд баримтлан ажиллах явдал нь Үндсэн хуулиар тогтоосон үзэл санаа, агуулга зарчимд нийцнэ гэж ойлгож байна. Гэтэл энэ мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа зөрчил гаргахыг зөвшөөрсөн, уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй тохиолдолд гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилж байгаа нь Үндсэн хуулийн агуулга, зарчимтай зөрчилдөж байна. 3.Мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.” гэж хуульчилжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэг болон дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн Улсын дээд шүүхээс тайлбарласан хуулийг шүүх хэрэглэхээр заагаагүйгээс гадна Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй хэдий ч бүх хуулийг тайлбарлах боломж байхгүй бөгөөд амьдрал дээр зөрүүтэй хэрэглэгдэж байгаа хуулийг Улсын дээд шүүхээс нэг мөр, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах шаардлагатай байдаг бөгөөд Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшлах ч тохиолдол байж болно. Энэ ч утгаараа Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэж хуульчилсан. Гэтэл хууль тогтоогч дээр дурдсаны дагуу явцуу байдлаар хуульчлан оруулснаараа зохигч, гуравдагч этгээдийн шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан эрхийг эдлэх баталгааг бүрдүүлэх үүргээ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5