454 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гомдол гаргах ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хэрэг маргаан Улсын дээд шүүхээр хянагдаад анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр аль аль нь хүчингүй болж тухайн шийдвэр, магадлалаар шийдвэрлэснээс өөрөөр шийдвэрлэгдэх, эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах зэрэг тохиолдол багагүй гардаг. Тухайлбал, Улсын дээд шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн статистикийг тус шүүхийн цахим хуудаснаас харахад сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг аль алиныг нь хүчингүй болгосон 993 хэрэг байгаа гэсэн үзүүлэлт гарсан байх бөгөөд энэ нь 5 жилийн хугацаанд Улсын дээд шүүхээр хянагдсан нийт хэргийн 14.3 хувь байна. Түүнчлэн дээрх хугацаанд 905 шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан байгаа нь нийт хянагдсан хэргийн 13.5 хувь байна. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд аль аль нь хуулийг зөрүүтэй хэрэглээгүй хэдий ч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг зөрчсөн шийдвэр гаргадаг гэдгийг харуулж байна. Иймд тус заалт нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээд хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь заалтад “хэрэг хянан шийдвэрлэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5