Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

453 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын иргэнд олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрх гэж Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 5-д зааснаар ойлгохоор байна. ...” гэжээ. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;” гэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна. Гурав.Монгол Улсын иргэн М.Амарнасаа Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, тус хуулийн 3 дугаар зүйлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:” гээд 3/“172.2.Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана:” 172.2.1.анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; 172.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; 172.2.3.шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн; 4/“173.4.Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуулийн 167.5, 173.3-т заасныг хангаагүй бол анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.” гэж өөрчлөн найруулж хуульчилжээ. Дээр дурдсан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5