Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

452 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үзэж Улсын дээд шүүх доод шатны шүүхийн шийдвэрийг хянах эрхгүй. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болох юм. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэснийг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэснийг тус тус зөрчсөн байна. 2.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалт, мөн өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өмнөх хуульд байсан “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэснийг “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж өөрчилж Улсын дээд шүүхийн эрх хэмжээг зөвхөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зөрүүг арилгах хүрээнд хязгаарлажээ. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх түүнийг залруулалгүйгээр хэвээр үлдээсэн тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зөрүү гарахгүй бөгөөд үүгээр иргэний хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрх хязгаарлагдаж, давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болох ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... ” иргэний үндсэн эрхийг хөндөж, мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ...” үүрэг зөрчигдөхөд хүргэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлтэд “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ...” эрхийг Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5