451 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хууль хэрэглэн шүүх эрх мэдэл эцэслэн шийдвэрлэсэн бол түүнтэй адил өөр тохиолдолд дахин хууль зөрчих шаардлагагүй ба шүүхийн шийдвэрлэсэн хууль хэрэглээний дагуу асуудалд хандах ёстой. Энэ ч утгаараа Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэрийг бүх шүүхүүд заавал биелүүлэхээс гадна аливаа бусад этгээд ч мөн заавал биелүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад дээд шүүхийн хяналтын шатны чиг үүргийг зөвхөн “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;” гэж явцуу байдлаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэсэнд нийцэхгүй байна. Тиймээс Монгол Улсын шүүхийн тухай хууль эрүү, иргэн, захиргааны процессын хуульд заасанчлан анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид шүүхийн хяналтын шатанд гомдол гаргах эрхтэй байгаа нь учир дутагдалтай, Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэж байна.” гэжээ. Хоёр.Монгол Улсын иргэн П.Ундрах-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөвхөн буруу хэрэглэсэн биш харин “зөрүүтэй” хэрэглэсэн тохиолдолд тухайн хэргийг Улсын дээд шүүх хянахаар заажээ. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн өөр өөр зүйлийг баримталж шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэр, магадлалыг хянах ба харин анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд адилхан шийдвэрлэсэн буюу ижил шийдвэр гаргасан тохиолдолд хянах эрх хэмжээгүй болжээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хууль хэрэглээний өөрчлөлт оруулаагүй тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт “зөрүү” гараагүй гэж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5