450 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;” гэснийг процессын хуулиудад тусгаснаас үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхүүд Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу хууль хэрэглэн шийдвэрлэсэн бол хяналтын шатанд гомдол гаргах боломжгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна гэсэн нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарласан дээд шүүхийн шийдвэрт үл хамаарах ба хэрэг маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт л хамаатай гэж үзнэ. Учир нь Үндсэн хуулийн мөн хэсэгт Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ гэсэн байдаг. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан Улсын дээд шүүхийн тайлбар (шийдвэр) нь хуульд нийцээгүй, учир дутагдалтай гэж үзвэл Үндсэн хуульд заасанчлан хуулийг дагаж биелүүлнэ. Тиймээс хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тохиолдолд хяналтын шатны шүүхэд гомдол гаргах зохицуулалт нь шүүгч гагцхүү хуульд захирагдах, дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна. 6.Шүүхийн хяналтын шатны үндсэн зорилго нь шүүхийн анхан шат, давж заалдах шатанд хууль зөрчигдөхөөс, алдаа гарах, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд оршдог. Энэ нь шүүхийн шийдвэр тухайн маргаантай асуудалд эцсийн болдогтой холбоотой. Үүнээс гадна шүүхийн хяналтын шат нь Монгол Улсад хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгоход оршдог. Хууль хэрэглээний нэгдмэл байдал гэх ойлголт нь тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хамааралтай биш ба нийт шүүхүүдэд хамаатай. Харин тэрхүү зөрүүг арилгах нь хууль хэрэглээний нэгдмэл байдлын зарчим юм. Түүнчлэн хууль хэрэглээний нэгдмэл байдал нь зөвхөн шүүхэд хамааралтай гэж үзэх нь учир дутагдалтай. Энэ нь хууль гүйцэтгэх, хууль сахиулах, иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд ч мөн хамаатай гэж үзэж болно. Нэгэнт тодорхой эрх зүйн маргааныг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5