Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

449 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг. Энэ нь шүүх эрх мэдэлд шүүгч гагцхүү хуульд захирагдана гэсэн зарчмаар илэрдэг. Үүний дагуу шүүх нь “шүүх эрх мэдэл”- ийг хэрэгжүүлэхдээ хуулийг дээдлэн, захирагдаж тодорхой хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэдэг. Харин шүүх эрх мэдэл гэдэг нь аль нэг шатны шүүх, шүүхүүд биш бөгөөд Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан шүүхийн үндсэн тогтолцоо. Гэтэл шүүхийн анхан болон давж заалдах шатанд шийдвэр нь хууль хэрэглээний хувьд адил тохиолдолд уг шийдвэрүүдийг хууль зөрчсөн гэж үзэж байсан ч хэргийн оролцогчид хяналтын шатны шүүхэд тухайн хууль хэрэглээний асуудлаар гомдол гаргах эрхгүй болжээ. Энэ нь Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага байх Үндсэн хуулийн заалтад нийцэхгүй гэж үзэж байна. 4.Анхан болон давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр, магадлал нь хуульд нийцээгүй гэж үзвэл хэргийн оролцогчид уг асуудлыг хяналтын шатны шүүхэд гомдол гаргах байдлаар хянуулах эрхтэй байдаг. Энэ нь шүүх эрх мэдлийн үндсэн тогтолцооны нэгдмэл байдал бөгөөд дагнасан шүүхийн тухайд түүний шийдвэр үйл ажиллагаа нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур үл байх зарчим юм. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний зөрүүтэй, зөрүүгүй хэрэглэсэн эсэхээс үл хамааран тэдгээрийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзвэл хэргийн оролцогчид хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж хянуулах нь шүүхийн үндсэн тогтолцоо ажиллаж байгаа нэг илэрхийлэл юм. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль хэрэглээний хувьд адил буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь тэдгээр шүүхийн шийдвэрийг шүүхийн эцсийн шийдвэр гэж үзэх боломжгүй. Нэгэнт шүүхийн үндсэн тогтолцоог анхан, давж заалдах, хяналтын шат гэж Үндсэн хуулиар тодорхойлсон тул анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль хэрэглээний хувьд адил (зөрүүгүй) байвал гомдол гаргах эрхгүйгээр эцсийн байх агуулгаар хуульчлан тогтоосон нь шүүх эрх мэдэл нь үндсэн тогтолцоотой нэгдмэл байх зарчимд үл нийцэж байна. Энэ нь дагнасан шүүхийн хувьд мөн хамааралтай. 5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.б дэд заалтад “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5