Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

448 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр зөвхөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны журмаар хянана гэж заасан нь анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн тохиолдолд шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүх хяналтын журмаар хянан үзэх боломжгүй. Тодруулбал, хэргийн оролцогчид нь дээрх тохиолдолд л хууль хэрэглээний асуудлаар шүүхийн хяналтын шатанд гомдол гаргах болж байна. Үүнээс үүдэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд зөрүүгүй адил гарсан хэдий ч хоёулаа хууль зөрчсөн, эсхүл хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн бол уг асуудлаар хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй, гаргасан ч хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэх боломжгүй байх үр дагаврыг үүсгэж болзошгүй юм. Энэхүү үр дагавар нь иргэний шүүхэд гомдол мэдүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхэд нийцэхгүй гэж үзэх үндэслэл болж байна. Шүүх эрх мэдлийн үндсэн зорилго нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн тогтоохын тулд нийгмийн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэж хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд оршдог. Тиймээс шүүх эрх мэдэл нэгдмэл, нэг үндсэн тогтолцоотой, дээд шүүх нь хяналтын шатны шүүх мөн бол иргэний шүүхэд мэдүүлэх эрх, шударга шүүхээр шүүлгэх эрх нь материаллаг хууль хэрэглээний гомдолтой асуудлаар шүүхийн бүх шатанд гомдол гаргаж хянуулснаар хангагдах юм. Үүнээс гадна доод шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглээгүй тохиолдолд материаллаг хууль хэрэглээний хувьд хууль хэрэглээний маргаантай асуудлаар дээд шүүхэд гомдол гаргах боломжгүй, дээд шүүх уг асуудлыг хүлээн авч хянан шийдвэрлэх боломжгүй байгаа нь шүүхийн үндсэн тогтолцооны талаарх Үндсэн хуулийн зарчимд үл нийцэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5