Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

447 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ...”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан шүүхийн шүүн таслах ажиллагааны үндсэн тогтолцоо нь хэрэг маргааныг анхан, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх гурван үе шатнаас бүрддэг бөгөөд дээрх гурван шатны хүрээнд аливаа хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж хүн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх, цаашлаад эрүүгийн хэргийн тухайд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох, цагаатгах, ял оногдуулах үндсэн чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг. Хэрэг маргааныг хяналтын шатны журмаар шийдвэрлэх нь Улсын дээд шүүхийн онцгой бүрэн эрх бөгөөд үүнийгээ бусад шатны шүүхтэй хуваалцдаггүй. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн үндсэн чиг үүрэг нь шүүхийн хяналтын зорилготой бөгөөд улсын хэмжээнд аливаа хэрэг, эрх зүйн маргааныг хэргийн оролцогч талуудын гомдлоор эцэслэн шийдвэрлэдэг. Тиймээс Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллагын хувьд доод шатны шүүх буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг аль алийг нь хяналтын журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж үзнэ. Гэтэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад Улсын дээд шүүх нь зөвхөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг л хянахаар хуульчилсан нь Үндсэн хуулиар Улсын дээд шүүхэд олгосон “доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх” бүрэн эрхэд нийцэхгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5