Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

442 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр эцсийн байх бөгөөд түүнийг бусад этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Нэгжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “... 41.1.3, ...-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасан нь огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр заагаагүй зөвхөн огцруулах асуудлыг хурлаар оруулахаар хуульчилсан гэж ойлгохоор байна. Хэрэв огцруулах эсэх асуудлыг хурлаар хэлэлцэх юм бол энэ нь шүүхийн шийдвэрийн агуулгыг хэлэлцэж байгаа мэт ойлгогдох юм. Өмнө мөрдөгдөж байсан 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлд огцруулах тухай тогтоол гаргахаар зааж зохицуулж ирсэн уламжлалтай бөгөөд одоогийн Нэгжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн холбогдох зохицуулалт нь мөн энэ уламжлалын дагуу шүүхийн шийдвэрийн агуулгыг хөндөхгүйгээр хэлбэрийн хувьд огцруулах шийдвэр гаргах агуулгатай юм. 3.Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд Хурлын төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхгүй байхаар хуульчлах нь сөрөг үр дагавартай. Парламентын гишүүн, хурлын төлөөлөгч зэрэг субъектийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шийдвэр гаргасан нь тухайн этгээдийг гэм буруутай гэдгийг тогтоож, ял шийтгэл ногдуулах үр дагавар үүсгэхээс бус тухайн субъектийн төлөөлөгчийн мандатыг дуусгавар болгох хууль зүйн үр дагаврыг шууд үүсгэхгүй. Энэ тохиолдолд парламент, иргэдийн Төлөөлөгчийн Хурал зэрэг институци хуралдан тухайн гишүүн, төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгодог нийтлэг зохицуулалт бусад улсад байдаг. ... Иргэдийн Төлөөлөгчийн Хурал тухайн төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргаснаар тухайн орон гарсан суудлыг нөхөх сонгууль зарлах хууль зүйн үндэслэл бүрдэхээр байна. 4.Нэгжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх нь манай улсын эрх зүйн тогтолцооны бусад хуулийн зохицуулалтын агуулгыг хөндөж болзошгүй үр дагаврыг үүсгэнэ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Улсын Их Хурлын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5