Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

441 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр сарын 05ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна. Тав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “... Миний бие уг маргаантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн УИХ-03/1879 дугаар албан бичгээр хүргүүлж байсан тайлбар дээр нэмж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид “Нэгжийн тухай хууль” гэх/ 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ...-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэж заасныг тус тус зөрчөөгүй болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд: 1.Нэгжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “... төлөөлөгч нь ... тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.” болохын хувьд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох асуудал иргэдийн төлөөлүүлэх эрхтэй шууд холбогддог. Энэ утгаараа Нэгжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан бөгөөд тэдгээрийн нэг нь “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” гэсэн үндэслэл байна. Нэгжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан 6 үндэслэлээр төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхээр заасан нь нэг талаас Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн баталгааг хангах, нөгөө талаас иргэд, сонгогчдын төлөөлөл байх чадамж, тавигдах шаардлагыг хангуулах үүднээс хандаж буй хэрэг юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5