443 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргахаар заасан. Ийнхүү зөвхөн парламентын шийдвэрээр тухайн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгохоор заасан нь сонгуулийн үр дүнд сонгогдсон тухайн төлөөлөгчийн мандатыг хамгаалах зорилготой дэлхий нийтийн нийтлэг чиг хандлага юм. Түүнчлэн сонгогдсон албан тушаалтнаас гадна зарим томилогдсон албан тушаалтны бүрэн эрхийг ч гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр хугацаанаас нь өмнө дуусгавар болгоход томилсон байгууллага шийдвэр гаргах зохицуулалт манай улсад үйлчилж байна. ...” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.” гэж заасан байна. 2.Монгол Улсын Их Хурлын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” 22 дугаар тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ тусгаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь: 1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5