438 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.” гэж заасны дагуу Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн чадамжийг мөн илэрхийлдэг. Иймд нэг талаас Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн баталгааг хангах, нөгөө талаас иргэд, сонгогчдын төлөөлөл байх чадамж, тавигдах шаардлагыг хангуулах үүднээс хандаж, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох хууль зүйн үндэслэлийг тодорхойлох шаардлагатай. 2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлүүдийг нарийвчлан зааж, 41.1.3 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, энэ нь хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн хүрээнд Хурлаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай асуудлыг хэлэлцэж байгаа болохоос “шүүх эрх мэдэл”-д халдсан, шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэж байгаа хэрэг биш юм. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлдэг бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь Үндсэн хууль зөрчөөгүй. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэхээр заасан нь тухайн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны хувьд хамаатай бөгөөд иргэдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх үргэлжлэх эсэх асуудлаас тусдаа ойлголт юм. 3.Хурлын үйл ажиллагаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болох хууль дээдлэх зарчмын хүрээнд, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтын дагуу явагдана.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5