Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

439 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд иргэн Д.Батмөнхийн мэдээлэлд дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг зөрчөөгүй байна.” гэжээ. Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж, 01 дүгээр дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” бол дээрх үндэслэлд хамаарахаар мөн зүйлийн 41.1.3 дахь заалтад тусгаж, энэ тохиолдолд тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байна. 2.Дээрх үндэслэлээр төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхэд тус хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Хурлын төлөөлөгчид асуулт асууж хариулт авч, санал, дүгнэлт гарган санал хураалгаж болох бөгөөд уг асуудлыг ийнхүү хэлэлцэн шийдвэрлэхээр хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон этгээдийн гэм буруугийн асуудлыг, тодруулбал аливаа шүүхийн шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. 3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаалтан болохын хувьд эрх хасах ял буюу нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялаар шийтгүүлсэн тохиолдолд дээрх хуулийн заалтаас шалтгаалж уг шүүхийн шийдвэр цаг хугацааны хувьд нэн даруй хэрэгжих боломжгүй болж, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5