Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

437 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хэрэв иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн төлөөлөгчийг огцруулах асуудлыг хойшлуулсаар байвал шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болж, шүүхийн шийдвэрийг давсан хүчин чадалтай шийдвэрийг Хурлын Төлөөлөгчид гаргах боломжтой байдлаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчиж, шүүх эрх мэдэлд халдсан зохицуулалт болсон байна.” гэсэн мэдээллийг ирүүлжээ. Хоёр. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбарт: “... 1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь ... тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.” гэж тодорхойлсон. Хурлын төлөөлөгч нь тухайн тойргийн иргэдийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа элч тул түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох асуудал иргэдийн төлөөлүүлэх эрхтэй шууд холбогддогоороо онцлог юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. ...” гэж заасан. Үндсэн хуульд заасан энэхүү хугацаа албан ёсоор эхэлснийг тодорхойлох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хууль зүйн хувьд баталгаажуулах зорилгоор тухайн орон нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд болох Хурал нь тус хуулийн 35 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол баталдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг ийнхүү баталгаажуулах нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5