Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

414 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн цэц урьдчилан шалгахдаа агуулгаар нь хянан үзэж 2020 оны 16, 22 дугаар магадлал гарган маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц холбогдох маргааныг хянан шийдвэрлээд Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаал, үүргийг хавсран гүйцэтгэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг (тухайн үеийн агуулгын хүрээнд)-ийг зөрчсөн хэмээн шийдвэрлэж 1996 онд 06 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол, 1998 онд 09 дүгээр дүгнэлт, 02 дугаар тогтоол тус тус гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр гарсны дараа буюу 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байх шаардлагыг тавьж, нарийвчилсан журмыг хуульчилжээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд 2000, 2019 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж заасан. Уг зохицуулалтын агуулгаас үзэхэд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгалд тодорхойлсон эрхэм зорилгын хүрээнд, Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг хамгаалан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэж буй эсэхийг хянах чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна. 2.Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүд нь агуулга, зарчмын хувьд хоорондоо зөрчилтэй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5