Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

413 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл танхимтай, гишүүдийн тоо цөөн улсын хувьд парламентын гишүүн сайдын албыг хавсран гүйцэтгэхийг хориглох, эсхүл хязгаарлах хандлагатай харин парламентын хоёр танхимтай, гишүүдийн тоо олон тохиолдолд зөвшөөрөх эсхүл шаардах хандлагатай байна. Гэхдээ нэг танхимтай, парламентын гишүүдийн тоо цөөн зарим улсын хувьд (Мальт, Исланд) парламентын гишүүн Засгийн газрын сайдын албыг хавсран гүйцэтгэхийг зөвшөөрч өгсөн байх боловч зөвшөөрснөөр жижиг парламенттай улсад гарах сөрөг үр дагавар (тухайлбал, парламентын хяналт буурах гэх мэт)-ыг “өөр арга хэмжээ, тогтолцоогоор” нөхөж өгдөг. Тухайлбал, Мальт болон Исландын хувьд парламент дахь сөрөг хүчний хяналтыг сайтар баталгаажуулж өгсөн. ... 3.Монгол Улстай адилхан Ерөнхий сайд-Ерөнхийлөгчийн тогтолцоотой улсууд бараг бүгдээрээ сайд парламентын гишүүн байхыг хориглох эсхүл хязгаарлах хандлагатай байна. Мөн нэг танхимт парламенттай болон парламентын гишүүдийн тоо нь цөөн байгаа улсуудад парламентын гишүүн сайд байхыг хориглох эсхүл хязгаарлах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд парламентын гишүүний дөрвөөс илүүгүй нь сайд байж болно гэж заасан нь нэг танхимтай, 76 гишүүнтэй, Ерөнхий сайд-Ерөнхийлөгчийн тогтолцоотой улсын хувьд “байж болохуйц” хамгийн үндэслэл бүхий арга замын нэг мөн гэж үзэж байна. “Дөрвөөс илүүгүй” гэсэн квот тогтоосон нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хамтын ажиллагааг дэмжиж илүү үр нөлөөтэй болгох бөгөөд мөн хоёр эрх мэдэл хоорондын “хэт уусал”-аас сэргийлэх, хяналт тэнцвэрийг тогтворжуулахад үр нөлөөтэй сонголт байна.” гэжээ. Тав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж гаргасан өмнөх шийдвэрүүд нь агуулга, зарчмын хувьд хоорондоо зөрчилтэй байна. Тодруулбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг 2000 онд Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцээд 03 дугаар дүгнэлт, 02 дугаар тогтоол гарган Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шийдвэрлэж байсан бол 2006 оны 3/06, 2015 оны 17 дугаар магадлалаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхгүй гэж шийдвэрлэжээ. Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн талаар гаргасан иргэдийн өргөдөл, гомдлыг Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5