Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

412 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллах, (2) сайд болох боломжтой хүмүүсийг иргэд урьдчилан сонгох, (3) кабинетыг хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ хүчний тэнцвэр үүсгэх, (4) парламентаас засгийн газарт тавих хяналт хэрэгжих зэрэг давуу талтай байна. Харин парламентын гишүүн сайд байхыг хориглосноор (1) хууль тогтоох эрх мэдлийн бие даасан байдлыг сулруулах, түүнд Засгийн газрын нөлөөллийг нэмэгдүүлэхээс сэргийлэх, (2) хоёр албан тушаалыг зэрэг хаших боломжгүй, (3) тал талын төлөөллийг хангасан мэргэжлийн хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлэх, (4) засгийн газрын хэт улс төржилтийг бууруулах сайн талтай байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын парламентын тогтолцоо, гишүүдийн тоо, танхимын тоог харгалзан үзэхийн зэрэгцээ, сайд Улсын Их Хурлын гишүүн байхыг “яагаад” зөвшөөрөх эсхүл хориглох шаардлагатай тухай “онолын болон практик”-ийн үндэслэлээ зөв тодорхойлох нь чухал юм. ... 2.Судалгааны хүрээнд судалсан парламентын засаглалтай 38 улсын 15 нь парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсрахыг шаарддаг болон зөвшөөрдөг байхад, 19 нь хориглодог, 4 нь тодорхой квот тогтоож өгсөн байна. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг шаарддаг эсхүл зөвшөөрдөг 15 улсын хувьд 7 нь хоёр танхимтай, 8 нь нэг танхимтай, 13 нь 120-оос 736 парламентын гишүүнтэй, 2 нь 120-оос доош гишүүнтэй байна. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг шаарддаг болон зөвшөөрдөг улсууд нь нэг танхимтай, 120-оос дээш парламентын гишүүнтэй байгаа бөгөөд үүний шалтгаан нь парламентыг “тамга дарагч” төдий болохоос сэргийлдэг. Харин Мальт (65 гишүүнтэй) болон Исланд (63 гишүүнтэй) улсын хувьд парламентын гишүүний тоо нь 120-оос бага боловч парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсран гүйцэтгэхийг зөвшөөрдөг. Эдгээр хоёр улс нь парламентын цөөнхийн оролцоог маш сайн хангаж, баталгаажуулж өгсөн байдаг тул ийнхүү зөвшөөрдөг байна. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсрахыг хориглодог 19 улсын хувьд дийлэнх нь буюу 14 нь нэг танхимтай, 5 нь хоёр танхимтай, 10 нь 151-ээс доош, 9 нь 169-өөс дээш парламентын гишүүнтэй байна. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсрахад тодорхой квот тогтоодог 4 улс байна. Уг 4 улс болох Вануату, Белиз, Энэтхэг, Монгол нь парламентын гишүүний албыг хавсарч буй сайд нар парламентад хэт нөлөөтэй болохоос сэргийлж тэдгээрийн парламентад эзлэх хувийг өөр өөрийн онцлогтойгоор тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, парламентын нэг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5