411 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог бүрдүүлсэн нөхцөлд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэснээр төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг алдагдуулах бодит шалтгаан арилна гэж үзэж байна. Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахад парламентаас Засгийн газарт тавих хяналт суларна гэж үзэх хандлага байдаг. Гэвч парламентын хяналт шалгалтын бүрэн эрхийг илүү үр нөлөөтэй болгосноор хуульд заасан хяналт шалгалтын арга хэлбэрүүдээр дамжуулан заавал тооны хязгаар тавихгүйгээр эрх мэдэл хоорондын хяналт-тэнцэл хангагдах нөхцөл болно гэж үзэж байна. Дээр дурдсаныг үндэслэн дүгнэхэд Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Гучин есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд төрийн эрх мэдлийн хуваарилалтын онол, түүнийг Монголын нөхцөлд нутагшуулахад харгалзан үзэх онцлог, уламжлал, улс төрийн орчин, парламентын засаглалд үүсэж байсан хямралт байдал, практикийн асуудлууд, сонгуулийн тогтолцоо зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж шийдвэрлэсэн болно.” гэсэн байна. Дөрөв. Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг шинжээч хийх байгууллагаар томилсон бөгөөд онолын болон олон улсын туршлагыг судлан харьцуулалт хийж дараах агуулга бүхий дүгнэлтийг хийжээ. Үүнд: “... 1.Парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглох эсхүл зөвшөөрөх нь тухай орны төрийн удирдлагын тогтолцоо, парламентын танхимын тоо болон гишүүдийн тоо зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай. Онолын болон практикийн талаас нь авч үзэхэд парламентын гишүүн сайд байх нь (1) хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондоо уусаж нягт холбоотой
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5