409 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болохтой шууд хамааралтай байх, Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлэх зэрэг Засгийн газар танхимын зарчмаар үйл ажиллагаа явуулахыг тогтоож өгсөн. Гүйцэтгэх засаглалын тэргүүн улс төрийн сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн улс төрийн дэмжлэг чухал бөгөөд Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байхад ч шийдвэрлэх нөлөөтэй. Тиймээс олон улсын парламентын сайн практикт Ерөнхий сайд Засгийн газрыг тогтвортой байлгаж, бодлогын асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлэх, томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх, үр дүнд хүргэхэд улс төрд нөлөөтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, бүх ард түмний сонгуулиар ялалт байгуулсан хүнийг ямарваа тоон хязгаарлалтын шахалтад орохгүйгээр багтаа авч ажиллуулахыг чухалчлан авч үзэх нь зүйн хэрэг. Гэхдээ хүн ам цөөнтэй, парламентын нэг гишүүнд ногдох хүн амын тоо өндөр, төлөөлөх чадвар сул, нэг танхимтай зэрэг Монголын парламентын өнөөгийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран ажиллахад тодорхой тоон хязгаарлалт байх нь зүйтэй гэж хууль тогтоогчид үзсэн ба ингэснээр Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг хөндөхгүй гэж үзсэн. 3.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхэд хязгаарлалт тавих нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх эсэх тухайд: ... Улсын Их Хурлын гишүүд нь Засгийн газрын бүрэлдэхүүнд тогтоосон тоон хязгааргүйгээр орж ажиллах нь хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд гарах зарим шийдвэр нь Засгийн газрын хүсэл зоригоор шийдвэрлэхэд хүрдэг гэж судлаачид үздэг байна. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр чуулганы кворум буюу хүчин төгөлдөрт тооцогдох шалгуурыг ердийн олонхи байх өөрчлөлтийг хийснээр 20 гишүүн хууль батлах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурлаас 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 39 ба түүнээс дээш гишүүн дэмжсэнээр хууль баталдаг болсноор хууль тогтоох үйл ажиллагаанд Засгийн газрын хүсэл зоригийг хязгаарлахад бодит алхам болсон ба гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийн хяналттэнцлийг алдагдуулахад хүргэж болох эрсдэлийг бууруулсан гэж үзэж болно. ...
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5