408 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэ нь хуулийг батлах босгыг даруй 19-өөр нэмэгдүүлж, улмаар Засгийн газраас парламентын хууль тогтоох бүрэн эрхэд нөлөөлөх нөлөөллийг хязгаарлаж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын хяналт-тэнцлийг хангахад чухал ач холбогдолтой зохицуулалт болсон юм. Түүнчлэн хуулийг эцэслэн батлах босгыг өндөрсгөсөн дээрх өөрчлөлт нь Монгол Улсын хувьд парламентын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллахыг хатуу хориглох, эсхүл бүрэн нээлттэй байлгах, тооны хязгаар тогтоох эсэхийг Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх өргөн боломжийг олгосон. Тийм ч учраас 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан. ... Дэлхийн улсуудын хууль тогтоомж, туршлагаас харахад парламентын гишүүн нь цөөн тоотой бол хавсран гүйцэтгэхийг хориглох хандлагатай байна. Харьцангуй цөөн гишүүнтэй, нэг танхимтай парламент бүхий Монгол Улсын хувьд парламентын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллахыг хатуу хориглох, эсхүл бүрэн нээлттэй байлгах нь онолын хувьд ч, туулж ирсэн туршлагаас үзэхэд ч тохирохгүй нь илэрхий болсон гэж үзэн уг хоёр албан тушаалыг хавсарч болох зохистой заагийг тогтоох үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан. Ингэснээр Улсын Их Хурал, Засгийн газрын чиг үүргийн давхцал арилж, тэдгээрийн чиг үүргийн ялгаа илүү тодорхой болох, бие биеэсээ хараат бусаар Үндсэн хуулиар тогтоосон бүрэн эрхээ гадны ямар нэг нөлөөгүй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ, хууль тогтоох-гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хяналт-тэнцэл сонгодог утгаараа хэрэгжинэ гэж үзсэн. 2.Үндсэн хуульд заасан Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан эсэх тухайд: Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг өөрчлөн найруулснаар Засгийн газрын тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор Улсын Их Хурал Засгийн газрын гишүүн-сайд нарыг хүн бүрээр хэлэлцэн томилох өөрийн бүрэн эрхээсээ татгалзан, Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, ажлаа Улсын Их Хурлын өмнө хариуцах, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа Ерөнхий сайдын бүрэн эрх эхэлж, дуусгавар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5