Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

407 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Үндсэн хууль бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэж, Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэж тус тус заасан байсныг 2000 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ...”, “... Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэж тус тус өөрчилсөн байдаг. Дээрх өөрчлөлтийн улмаас чуулганы хуралдаан багадаа 51 гишүүн оролцсоноор хүчин төгөлдөрт тооцогдож, тэдгээрээс 26 гишүүн нь дэмжсэнээр хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр батлагддаг байсан босго буурч, чуулганы хуралдаанд 39 гишүүн оролцсоноор хүчин төгөлдөрт тооцогдож, 20 гишүүний дэмжлэгээр хууль батлах боломжийг бүрдүүлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хавсрах боломжтой болсон. ... Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан Ажлын хэсгийн зүгээс парламентаар хууль эцэслэн батлах босго болон парламентын гишүүний бүрэн эрхтэй үл нийцэх алба, ажлын талаар буюу хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын хяналттэнцлийг хангах чиглэлээр судалгаа хийсэн байдаг. ... Улсын Их Хурлаас дээрх судалгааны дүгнэлт, дэлхийн улсуудын хууль тогтоомж, туршлагыг харгалзан үзэж, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална.” гэж өөрчилж, хуулийг эцэслэн батлах босгыг үнэмлэхүй олонхоор буюу 39 ба түүнээс дээш гишүүний саналаар тогтоосон.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5